Цэцэн хайрхан минь
Шаргал халуун намраар
Сэтгэл гэгэлзээд байхаар
Зүүднээс салдаггүй нутагтаа
Зэлнээс алдуурсан унага шиг
Цэцэн хайрхан ууландаа мөргөю гэж ирлээ би
Цэгээн нуурын уснаас хүртью гэж зорилоо доо
Намар намрын шувууд
Нулимсан унагаад буцахаараа
Наадаж өссөн бууцаа
Эргэхээр би чинь очлоо доо
Цэцэн хайрхан ууландаа мөргөю гэж ирлээ би
Цэгээн нуурын уснаас хүртью гэж зорилоо доо
Цадиг түүхээр алдартай
Сартуул нутгаа санахаараа
Санчиг нь буурал аавдаа
Цахилж яваа гөрөөс шиг
Цэцэн хайрхан ууландаа мөргөю гэж ирлээ би
Цэгээн нуурын уснаас хүртью гэж зорилоо доо