Чоно голын унага
Арван тавны сар шиг тэргэл саран магнайтай
Ам цагаан хулгана шиг омруу цагаан хошуутай
Шузгыг нь дагаад хулгана хөеөгөө нөөдөг
Шуусан сүүлний нь угт салхи хургаж нойрсдог
Чоно голын унага хонин бор нүдтэй
Чоно голын унага хонгор сайхан зүстэй
Чоно голын унага холч сайхан давхилтай
Чоно голын унага холын адууны угшилтай
Оонын хоёр эвэр шиг онь босоо чихтэй
Орлой гэж цоллуулавч чоно голдоо гүйдэлтэй
Эмээлэнд явсан молор минь Эрдэнэцагаандаа сэтэртэй
Эрдэнэ засгийн унага шиг дуунд мөнхрөх золтой
Алтан Дарьгангын овоонд ам булааж түрүүлсэн
Алдарт Ононгийн хөндийд амгай шаргиулж магнайлсан
Нутгийн өмбий өвгөдийн нулимстай ярьдаг хууч
Нумарч явааг нь харахад Чоно голын чоно доо