Сэтгэлийн драм
Зөн татаж тэнгэр мэт чамайгаа тэтгээд
Зөв бодож од мэт гялалзаад
Зөөлөн үгийг олоод жаргал хүсье
Зөрүүд хорвоод дэнчин тавиад амрагаа шүтье
Гуниж боломгүй хүсэл гэж байх юм
Үгээр хэлэмгүй сэтгэл гэж байх юм
Юунд ч хоригдохгүй хясал гэж байх юм
Юугаар ч хэмжээлшгүй үнэ цэнэ гэж байх юм
Хажуудаа таалж дээд мэт чамайгаа шүтээд
Ханилан байж зүүд харамлаад
Сайхан үгийг олоод чамайгаа тэврэе
Сайн тавиланд дэнчин тавиад амрагаа шүтье