Зүүдэлж жаргах амраг

Харцыг чинь санаад би хайлан дурсдаг
Хацрын чинь туяанд дуулан сэргэдэг
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
Бусдын тэвэрт чи минь жарга даа

Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхийг минь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа

Эрхэмсэг төрхийг чинь би эргэн дурсдаг
Энэхэн заяандаа хааяа гуньдаг
Эгэлхэн төрхийг минь хөглөж ирсэн
Энхрийхэн чамдаа би дэндүү даслаа

Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхийг минь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа

Галбирыг чинь санаад би энэлэн дурсдаг
Гарын чинь сайханд зөөлрөн суудаг
Хөхөмдөг огторгуй гэр минь болдог
Хүний хүнтэй чи минь жарга даа

Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхийг минь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа

Дөлгөөхөн төрхийг чинь би эргэн дурсдаг
Дөрвөн сарыг өртөөлж хүлээдэг
Тэнгэрийн саран доор хоюулаа байдаг
Тэмдэгрэх үүрийг тус тусдаа тосдог

Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхийг минь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа

Facebook Twitter Google Plus