Гүнжиймаа

Зүсрээ зөөлөн бороотой

Зүмбэр Алтайн нутаг аа

Зүрхний амраг Гүнжиймааг

Зүүдэлнэ чинээ хэн бодсонгүй ээ

Дэндүү гоо үзэсгэлэнг нь

Дэврүүхэн хайраа яанам бэ

Дурлаад хайрлах сэтгэлээ

Дуундаа үлдээе дээ Гүнжиймаа

Салхин хөөмийн эгшигтэй

Сарьдаг Алтайн нутаг аа

Сайхан төрсөн Гүнжиймааг

Санахын чинээ хэн бодсонгүй ээ

Зүсрээ зөөлөн бороотой

Зүмбэр Алтайн нутаг аа

Зүрхний наран Гүнжиймааг

Зүүдэлнэ чинээ хэн бодсонгүй ээ

Аялгуут цуурын эгшигтэй

Алтайн цэнхэр нутгаар

Алиахан зантай Гүнжиймаад

Аяндаа дасахыг хэн мэдсэнгүй ээ

Мянган бээрээс бараатай

Маргад Алтайн нутаг аа

Марал нүдэн Гүнжиймааг

Мартая гээд чиг чадсангүй ээ

Facebook Twitter Google Plus