Явлаа гэж чанга битгий хэлээрэй
Явлаа гэж чанга чанга битгий хэлээрэй
Ятгын утас тасраад байх юмаа
Явлаа гэж олон битгий хэлээрэй
Яруухан урсгал татраад байх юмаа
Явлаа явлаа явлаа гэж олон битгий хэлээрэй
Яруухан урсгал татраад байх юмаа
Ирлээ гэж итгэлтэйгээр хэлээрэй
Инж цэцэгс нялхарч ургадаг юмаа
Ирэхгvй гэж олон битгий хэлээрэй
Ингэн нvд шиг сэтгэл vерлэдэг юмаа
Ирлээ ирлээ ирлээ гэж итгэлтэйгээр хэлээрэй
Инж цэцэгс нялхарч ургадаг юмаа
Явахгvй гэж зөөлөн зөөлөн хэлээрэй
Янз торгон аялгуу нь амилдаг юмаа
Ирнэ ирнэ гэж итгэлтэйгээр хэлээрэй
Ирэх цагийн намар нь гэрэлтдэг юмаа
Явахгvй, явахгvй явахгvй гэж зөөлөн зөөлөн хэлээрэй
Янз торгон аялгуу нь амилдаг юмаа
Ангир ангираа эзгvйрвэл нуур нь ганихарч
Атиртал газраа тэвэрч ширгэдэг юмаа
Аялгуу нь дутвал хvн ард нь гундаад
Ангир цээжээ эгштэл уйлдаг юмаа
Ирэхгvй, ирэхгvй ирэхгvй гэж олон битгий хэлээрэй
Ингэн нvд шиг сэтгэл vерлэдэг юмаа
Явлаа гэж чанга чанга битгий хэлээрэй
Ятгын утас тасраад байх юмаа
Явлаа гэж олон битгий хэлээрэй
Яруухан урсгал татраад байх юмаа
Явахгvй гэж зөөлөн зөөлөн хэлээрэй
Янз торгон аялгуу нь амилдаг юмаа
Ирнэ ирнэ гэж итгэлтэйгээр хэлээрэй
Инж цэцэгс нь нялхарч ургадаг юмаа