Хүлээсэн учрал
Аяны шувуудыг угтаж үдсээр
Алаг нүдээ чилээж хүлээсэн юм
Дурлалд харам хайрын орчлонд
Дутаж явсан сэтгэл минь чамайгаа хүлээсэн юм
Намрын шувууд шиг нуурандаа буцахгүй
Насаараа чамтайгаа ханьсаж явъя даа
Уйлган шөнийн зүүдээ манаад
Үүрийн цолмон астал хүлээсэн юм
Зөндөө удсан цөхрөлөө аргадаж
Зөвхөн би чинь чамайгаа хүсэн хүлээсэн юм
Өнжмөл одтой шөнийн уртад
Өөрийгөө харамлаж чамайгаа хүлэээсэн юм
Өөрөөсөө илүүтэй хайрлъя гэсэндээ
Өрөөл бусдыг мартаж хүлээсэн юм