Зүрхний эгшиглэн
Хосоор ургасан сэмбэрүү яасан энхрий юм бэ
Хонгор сэтгэл минь ямар ихээр уярна вэ
Хатан зүрхний хайраа зүүдэндээ хайж явна
Хан хорвоо чи яасан уудам юм бэ
Нуурын шаргал ангир яасан амгалан юм бэ
Нууцхан сэтгэл минь ямар ихээр догдлоно вэ
Алдрай насны хайраа сэтгэлдээ тээж явна
Амьдрал минь чи яасан баялаг юм бэ
Сэтгэлдээ би чамайгаа хүлээсэн
Сэрүүн сарнаар нойроо хулжаан хүлээсэн
Учрал зөгнөн би чамайгаа хүлээсэн
Урсан өнгөрөх хоногийг тоолон тоолон хүлээсэн
Урин хонгор салхи нь яасан дураараа юм бэ
Уяхан сэтгэл минь ямар ихээр хөдлөнө вэ
Нандин хайрын мөрөөдлөө бодолдоо зүйж явна
Нарт орчлон чи яасан гэгээн юм бэ
Сэтгэлдээ би чамайгаа хүлээсэн
Сэрүүн сарнаар нойроо хулжаан хүлээсэн
Учран зөгнөн би чамайгаа хүлээсэн
Урсан өнгөрөх хоногийг тоолон тоолон хүлээсэн
Урсан өнгөрөх хоногийг тоолон тоолон хүлээсэн хүлээсэн