Бурхан буудай
Нарлаг Алтай нутгийнхаа
Найман зовхист бараатай
Найргийн мөр шиг ижлээрээ
Таван богдод уяатай
Бурхан буудай уул минь
Буяны мөнгөн тавилга
Дээдсийн үеэс хайрласан
Домгийн цэнхэр суварга
Өвөр бэл өөд нь авирахаар
Өргөөд авах нь өөриймсүү
Оройгоос нь харахаар
Отгонтэнгэр элгэмсүү
Эмийн цэцгийн шүүдрээрээ
Сувдан хэлхээ наадуулсан
Эрдэнэ нуусан сүрээрээ
Хөнгөн бодол хулжаасан
Дээжлэх онгон байгалиа
Дархалж шүтсэн диваажин
Дэлхийд хосгүй баялгаа
Дэвжээж бүчсэн хүрээлэн