Алтанхан сортой тариа минь

Уудам нутгийн минь хөрснөөс
Үржинхэн соёолонхон найгаад байна
Улс олны минь бүтээлээр
Үелзэнхэн долгиолонхон ганхаад байна
Ай тариа минь
Алтанхан сортой тариа минь
Ай тариа минь
Сугсалзанхан найгасан тариа минь

Ажилсаг түмний минь итгэлээс
Алтранхан шаргалтанхан найгаад байна
Ард түмний минь зүтгэлээс
Арвижинхан давалгааланхан ганхаад байна

Наран хурын минь шим болохоор
Намиранхан шаргинхан найгаад байна
Найраг дууны минь ая түрэхээр
Найрланхан бүжиглэнхэн ганхаад байна
 

Facebook Twitter Google Plus