Жаргалтай хүний нүдэнд нулимс зохихгүй
Санаж байна уу хайрт минь
Салих хийссэн намуун өдрийг
Чи тэгэхэд хичнээн намайг таньдаг байсан ч
Уулзах болгондоо мэндийн зөрөөтэй найзууд байхад минь
Зүрх сэтгэл минь чамдаа нэгэнт дасчээ
Уулзалгүй удвал уйтгарладаг
Уулзвал хэдэн өдрөөр сэтгэл минь өөдрөг байдаг
Хайрт минь чамдаа би
Хайр сэтгэлийн ариун итгэлээ зориулсан
Үүрдийн биш ч жаргалыг чамдаа би амлаагүй ч
Үүрдийн амьдралд тэгш жаргал зохихгүй ээ
Жавар сийгэх мэт амьдралд минь жаргал зовлон дүүрэн ч
Жаргалтай хүний нүдэнд нулимс бас зохихгүй ээ