Нисэгчийн дуу
Жигүүртэн хүрээгүй уулсын
оргил тэргүүн дээгүүр
Жилдээ хүрэмгүй газарт
Өдөртөө очоод ирэхээр
Мөнгөн цагаан хөлөг минь дүүлж явна хөө
Мөнгөн цагаан хөлгөө бариад дуулж явна би
Нумнаас тавьсан сум шиг
Салхи исгэрүүлэн цойлуулаад
Цэнхэр тэнгэрийн уудамдаа
Цэнгүүн явах жаргалтай
Мөнгөн цагаан хөлөг минь дүүлж яваа хөө
Мөнгөн цагаан хөлгөө бариад дуулж явна би
Буудалд угтах учралын
Сайханд яаран тэмүүлсэн
Санаа цайлган хүмүүсийг
Саадгүй түргэн хүргэхээр
Суман цагаан хөлөг минь дүүлж явна хөө
Суман цагаан хөлгөө бариад дуулж явна би