Цэрэг эрийн дуу

Шуудан хүргэгчийг тосон гүйгээд

Шинэхэн захидлыг минь авч байна уу

Цэрэг хувцастай зургийг минь өвөртлөөд

Саалийнхаа зэл рүү гунхаж явна уу хө

Сайхан чамайгаа санаж явах

Цэрэг миний жаргал юм уу даа

Уурганы сүүдрийг гишгэчих вий гээд

Үзүүрийг нь холоос харасхийн тойрч явна уу

Хурын ч үүлгүй цэлмэг байгаасай гэж

Хилийн тэнгэрийг ширтэж байна уу хө

Сайхан чамайгаа санаж явах

Цэрэг миний жаргал юм уу даа

Ижилхэн борлог морьдоо хараад

Ирэх жилийн наадамд яарч байна уу

Мөнгөн баавартай хоёр эмээлээ

Тэнзэн ташуурт нь шондож байна уу хө

Сайхан чамайгаа санаж явах

Цэрэг миний жаргал юм уу даа

Цэцгийн үнэртэй цэнхэр орноо

Цэргийн ёсоор хамгаалж байна

Цэнхэр орноо хайрлах сэтгэл

Цэрэг болгонд адилхан байна хө

Сайхан чамайгаа санаж явах

Цэрэг миний жаргал юм уу даа

Сайхан чамайгаа санаж явах

Цэрэг миний жаргал юм уу даа

 

Facebook Twitter Google Plus