Ай даа юу чиг гэхэв дээ
Тун чиг сайхан царайг нь тойроод өнгөрч чадаагүй
Тоохгүй гэдгийг нь мэдсээр байж тойглож гуйснаа бодохоор
Алдуул хонгор салхи шиг алдрай насны дурлал минь
Хоолойн цараа хүрээгүй аялгуу байсан ч юмуу даа
Холын холдоо хүрээлсэн солонго байсан ч юмуу даа
Ай даа хорвоо юу чиг гэхэв дээ
Илбээд өнгөрсөн салхи шиг эргээд хэзээ ч уулзаагүй
Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж итгэж хүлээснээ санахаар
Алдуул хонгор салхи шиг алдрай насны дурлал минь
Амьдралд сэвэлзээд өнгөрсөн салхи нь байсан ч юмуу даа
Арай л өндөрт хөвөлзсөн үүлэн байсан ч юмуу даа
Саруулхан цэлмэг харцанд нь санаан зоргоор дурлахдаа
Салаад холдохыг нь мэдсээр байж сэтгэлээ чилээснээ бодохоор
Алдуул хонгор салхи шиг алдрай насны дурлал минь
Сэтгэл зүрхээр минь наадсан зэрэглээ байсан ч юмуу даа
Сэрүүн залуу насны минь зүүдэн байсан ч юмуу даа