Энхрийлж явъя чамайгаа
Хараацай шиг үүрэндээ хамтдаа өнждөггүй ч
Хайлган зүрхэндээ хоёулаа байдаг
Асархан өргөөндөө цугтаа амьдардаггүй ч
Амттайхан зүүдэндээ хоёулаа байлаа
Энхрийлж явдаг хонгор минь ээ
Эрхлээд очмоор амраг минь дээ
Тогос шиг өдөөрөө ижилдээд гоёдоггүй ч
Тольхон зүрхэндээ хоёулаа байдаг
Өргөөндөө гэртээ ихэрлэж суугаагүй ч
Үлгэрийн зүүдэндээ хоёулаа байлаа
Хосоороо дандаа дасдаг хорвоодоо
Хойдын төрөлдөө хоёулаа байхсан
Бусдаас өрсөөд хонгор чамтайгаа
Бурхнаас гуйгаад заавал ханилна даа