Дэжиймаа

Дэрсэн усны говь нь
Дэргээд баршгүй хол доо
Дэндүү хайртай Дэжиймаа нь
Дэгдээд ирдэг ч болоосой
Ай хөөрхий Дэжиймаа
Алаг нүдэн Дэжиймаа
Зээ хөөрхий Дэжиймаа
Зээрэн хөлтэй Дэжиймаа

Хонин усны говь нь
Холдоод байдаг хэцүү еэ
Хонгор хайртай Дэжиймаа
Ойртоод ирдэг ч болоосой

Үйл заяаны ерөөлөөр
Үерхэж дассан Дэжиймаа
Үйлс үйлсийн тавилангаар
Холдож нүүсэн Дэжиймаа

Бор борхон толгоддоо
Хонио хариулсан Дэжиймаа
Болзоот хоногоо хүлээсэн
Ботгон нүдтэй Дэжиймаа

Үнээн усны говьдоо
Үйлээ мэтгэсэн Дэжиймаа
Үеийн хайртаа хүлээгээд
Саравчлаад байгаа Дэжиймаа

Facebook Twitter Google Plus