Сэтгэлдээ дуулъя
Дөлгөөхөн нүдийг чинь бодохоор би
Дэргэд чинь байхыг хүсдэг дээ
Дураар болдоггүй хорвоодоо
Дуулж л дуулж л явъя даа хоёулаа
Ярихыг чинь сонсоод суухдаа
Яагаад сэтгэл дэнслэнэ вэ
Ялдамхан зангий чинь санахаараа
Яагаад яагаад зүрх догдлоно вэ
Зүрх зүрхээ мэдрэн догдолсон
Зүүд зүүдэндээ жаргалтай
Зөнгөөр учирсан чамтайгаа
Замилан хорвоодоо дуулж л явъя даа
Санаад л санаад л байх юм даа
Сэрүүхэн зүүд шиг өдрүүдийг
Салж л чадаагүй их хайр
Сэтгэлдээ сэтгэлдээ дээдэлж явъя даа
Дүүрэн болдоггүй хорвоодоо
Дандаа мөрөөдөж байя даа
Дэндүү дассан дүрийг чинь
Дуундаа дуундаа дурсаж явъя даа
Салж л чадаагүй их хайр
Сэтгэлдээ сэтгэлдээ дуулж л явъя даа