Зургаан сар минь баяртай
Зургаан сарын бороо нулимс шиг
Зөөлөн салхины илбээ үнсэлт шиг
Сүүлчийн хонхны дуу зүрхэнд минь цангинах шиг
Би чамд хайртай гэж чамдаа би шивнэсэн
Хайр гэдэг эмзэгхэн зүрхний нандин цэцгийг
Ганцхан чамдаа л гэж чи минь наддаа бэлэглэсэн
ДХ: Хонхны дуутай яруухан тэр л хаврын
Дурлал шиг гэгээн өдрүүд минь баяртай
Чамд тэмүүлэх миний сэтгэл шиг
Мартаж чадамгүй зургаан сар минь баяртай
Хаврын цэцгийн дэлбээ уруул шиг
Хайрын нууцхан захидал мөрөөдөл шиг
Хэзээ ч мартамгүй дурлалын шивнээ сонсдох шиг
Зөвхөн чамдаа би нандин хайраа зориулсан
Итгэл гэдэг ариухан сэтгэлийг нандин бэлэгийг
Ганцхан чамдаа л гэж чи минь наддаа бэлэглэсэн