Зөрөөд өнгөрөхгүй яав даа
Чимээгүйхэн суугаад л баймаар
Чиний тухай бодоод л баймаар
Буцааж болдоггүй жам хорвоод байдаг ч
Буруутгаж чадахгүй ээ би чамайг уучилсан
Санаа зоволтгүй ээ чамайг би мартсан
Санааширч би алсыг ширтэхээ ч больсон
Сэтгэл минь хувирсан болохоор
Санасан сэтгэл минь ч эмтрэхгүй дээ
Чимээгүйхэн хайрлаж санадаг
Чимх инээдээр чинь дутаж санадаг
Хайр намайг өвтгөнө гэж бодоогүй
Хагацлаар сөхрүүлнэ гэж санаагүй
Газарт буух хурын чимээнд
Ганцхан чиний инээхийг санадаг
Зүүдэндээ л тэврэх байсан юм бол
Зөрөөд л өнгөрөхгүй яав даа чамаасаа