Хунгийн дэгдээхэй
Хөнгөн жигүүр ургаж гүйцээд
Холын тэртээг шувууд зорилоо
Онгон насны хосгүй учирлаар
Хайрын дээдээр чамдаа даслаа
Түмэн бээрийг гэтлэх замдаа
Төрсөн нутгийн уянга хоногшино
Үнэн батаар амьдрах замдаа
Зорьсон сэтгэлийн уяа чангарна
Хорвоо ертөнц уудам гэдгийг
Хунгийн дэгдээхэй мэдсэнгүй
Хонгор чамтай учирна гэж
Хорьхон насандаа бодсонгүй