Дуулж яваарай хүү минь
Өдөр өдрөөр өсөх өөвөн жаахан үр минь
Өр зүрхний шүтээн хайраас мандсан наран минь дээ
Хөдсөн бойтог элээж хөлд орсон шороонд чинь
Хөрстийг шуугиулж явсан хөх өвгөдийн минь мөр бий шүү
Тулганд бадамлах галаа манаж яв гэж ноцоосон юмаа
Туурайн хээтэй нутгаа туулж яв гэж хадгалсан юмаа
Хорол эрдэнийн тооноо өргөж яв гэж зангидсан юмаа
Хорвоогийн шаргал элгэн дээр дуулж яв гэж төрүүлсэн юм чамайг
Хонгор үр минь ээ
Агшин агшнаар торних алдрай жаахан үр минь
Алаг зүрхний шүтээн сэтгэлээс ургасан наран минь дээ
Гуулин хонхыг жингэнүүлж хөлд орсон өргөө чинь
Гурван голоос эхтэй их дээдсийн минь голомт шүү
Эгшин эгшнээр ухаажих энхрий жаахан үр минь
Энэ л зүрхний шүтээн энгэрт ургасан нар минь дээ
Буцах шувууд хоргодсон будан үгүй нутаг чинь
Бурхан халдун шүтээнтэй буурал дээдсийн өлгий шүү