Дүүриймаа
Хадтай юу сүмбэр ууланд нь болбол доо хө хө
Ай Дүүриймаа минь ээ
Харцага шувуу нь жиргээд байна аа хө хө
Хавар л намрын зургаахан сард нь хө хө
Ай Дүүриймаа минь ээ
Хайрын маань сэтгэл гэдэг нь хөвөлзөөд байна аа хө хө
Зүүн сүмбэр ууланд нь болбол доо хө хө
Ай Дүүриймаа минь ээ
Зүр гур нь зөрөлдөөд байна аа хө хө
Зүрхний маань жаалхан амраг тэр минь ээ хө хө
Ай Дүүриймаа минь ээ
Зүүд нойронд минь үзэгдээд байна аа хө хө