Би тэвчихгүй

Түүхийг минь гуйвуулахыг би тэвчихгүй ээ
Түмнийг минь хуурахыг би тэвчихгүй ээ
Нялхас минь уйлахыг би үзэхгүй ээ
Өтгөс минь цөхрөхийг би хүсэхгүй ээ
Намайг муулж гутаа яасан ч болно
Би үүнийг тэвчинэ
Намайг адалж зүх яасан ч болно
Би түүнийг тэснэ

Нутгийг минь арилжихыг би үүнийг тэвчихгүй ээ
Нуурыг минь ширгээхийг би үүнийг тэвчихгүй ээ
Заншил руу минь нулимахыг би үзэхгүй
Заяа минь хазайхыг би хүсэхгүй ээ

Гол усыг минь тастахыг би тэвчихгүй ээ
Галыг минь бөхөөхийг би тэвчихгүй ээ
Үгийг минь боохыг би үзэхгүй ээ
Үйлс минь гундахыг би хүсэхгүй ээ

МОНГОЛ МИНЬ МОХОХГҮЙ ЭЭ

Facebook Twitter Google Plus