Бүсгүй минь
Гэнэ гэнэгүйхэн харцандаа намрыг хайрлаач
Гэгээ гэгээтэй намуухан гунигаа асгаач
Хэлж амжаагүй зөөлөн хайрын үгсээрээ
Хэн нэгнийг гуниглуулж яв бүсгүй минь
Чамайг уйлж явах үед одод хиртдэг
Чимхийн төдийд аз заяандаа юу байдгийг ол
Чив чимээгүй амьдрал гэж байдаг ч юм шиг
Чин үнэний тухай битгий бод бүсгүй минь
Тэнгэр нарны хооронд намайг сонсож сэтгэлээ ариул
Дэрэн дээрээ нулимс дусаавал би зэмлэхгүй
Нүгэл хилэнцийг өршөөж өрөвдөж яваарай
Үүрдийн бүхнийг хайрлаж яваарай бүсгүй минь
Нүдэнд чинь гуниг хурвал нулимсаа нуу
Нүгэл сүүдэртэй амьдрал дунд ч хайр байдаг юм
Хаанаас ч олохгүй бүхнээс аз жаргалаа чи хайна
Харчихвал нүдээ зөөлөнхөн аниарай
Тэнгэр нарны хооронд намайг сонсож сэтгэлээ ариул
Дэрэн дээрээ нулимс дусаавал би зэмлэхгүй
Нүгэл хилэнцийг өршөөж өрөвдөж яваарай
Үүрдийн бүхнийг хайрлаж яваарай, бүсгүй минь
Тэнгэр нарны хооронд намайг сонсож сэтгэлээ ариул
Дэрэн дээрээ нулимс дусаавал би зэмлэхгүй
Нүгэл хилэнцийг өршөөж, өрөвдөж яваарай