Мартагдашгүй хайр

Хөөрхөн ч биш ч гэсэн хайрыг минь булаасан хонгор охин минь
Хөөрүү сэтгэлд минь нэгийг бодогдуулсан уяхан зангийг чинь

Би мартая гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ л юм болов уу?


Давхраатай алаг нүдээрээ над руугаа инээмсэглээд ширтэж байсныг чинь
Дараа болъё гээд үнсэх гэсэн намайг түлхээд ичингүйрч байсныг

Би мартая гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ л юм болов уу?
Чамайг мартая гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ л юм болов уу

Чамайгаа мартаж чадахгүй нь
Чамайгаа орхиж чадахгүй нь
Чамаасаа холдож чадахгүй нь

Чамтайгаа өнгөрүүлсэн мөч бүхэн жаргалтай сайхан санагданаа
Чинийхээ эгэл дүртэй зүүдэндээ учирсан би жаргалтай

Би мартая гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ л юм болов уу?
Чамайг мартая гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ л юм болов уу

Facebook Twitter Google Plus