Мөрөөдлийн бүсгүй
Өглөө босоод би гэрээсээ гарлаа
Өдөржин гадуур сэлгүүцлээ
Үдийн алдад би нэгэн хөөрхөн бүсгүйтэй
Нүүр тулаад зөрөөд өнгөрлөө
Тэр бүсгүй бол сайхан бүсгүй
Энэ бүсгүй бол аая яая яая яая яа
Зүрх минь дурлаагүй ч сэтгэл минь хайрлаагүй ч
Зүүдэнд минь орсоор байх юм
Бүсгүй минь чамдаа би чинь дурлаа юу
Бүсгүй минь чамдаа хайртай болоо юу
Өдөр болгон би чамайгаа бодсоор
Өөрийн эрхгүй чамдаа тэмүүлсээр
Үдэш болгон би чамайгаа санасаар
Унтах нойрондоо чамайгаа зүүдэлсээр
Чи бидэн хоёрын анх тааралдсан газар
Сар гаруй би чамайгаа харуулдлаа
Хожмын нэгэн өдөр аз таарч чамтай учирвал
Зориг гаргаж чамтай би танилцана