Чамд таалагдахын тулд
Чамд таалагдахын тулд би анх удаа
Гараа чичрүүлэн байж харилцуураа аван
Гаднаас ярихыг чинь чагнахсан
Уйлахгүйн тулд уруулаа зуун байж
Утасны цаанаас амьсгалыг чинь сонсохсон
Чин хүслээ намдаан хүлээсээр
Хариу дуугарахад зүсээ улалзуулан
Ганцаар мөртлөө ичих юм
Чамд таалагдахын тулд би анх удаа
Чандын үгээ бодон байж хэлэхсэн
Чамд татагдахын тулд би анх удаа
Сэтгэл зүрхээ өгмөөр байна
Сэтгэл минь чамайг хайна
Ямар холын салхи вэ
Сэрүүндээ нүдийг чинь зүүдлэх юм
Яагаад үнсэж болдоггүй юм бэ
Там биш диваажин биш зуурд нь
Хаанаас ч юм бэ тавин насыг эдэлсэн хойно
Харамсах юмгүй амьдармаар байна
Чамд таалагдахын тулд би анх удаа
Чамд татагдахын тулд би анх удаа