Хайртай бол эргэж хараарай

Чив чимээгүйхэн дурсамж сэргэнэ
Чиний тухай бодол сэтгэлийг уяраана
Зөвхөн чиний л төлөө зүрх минь цохилдгийг
Зөн совингоороо мэдэрж байна уу
Анхны яргуй хаврын хайрыг сэтгэлд
Ариухан эмзэгхэн хайр чи надаас холдсон
Амьдралд тэмүүлсэн зүрхний минь цохилт
Алаг хорвоогийн үнэнийг мэдрүүлсэн

Сонсооч хамгийн энгийн ийм хайрыг
Хаанаас эрж хайж олох вэ

Зүрх сэтгэлд минь чиний
Зөөлөн уярам хоолой чинь үргэлж эгшиглэнэ
Энэ хайрын дууг минь
Зүрхээрээ сонсооч хайрт минь
Чиний үнэр хаврын салхи
Миний хайрын гэгээхэн дурсамжыг хөглөнөө
Энэ хайрын дууг минь
Зүрхээрээ сонсооч хайрт минь

Хэлээч хамгийн үнэн ийм хайрыг
Хаанаас эрж хайж олох вэ
Хайрын үнэнийг хайсаар чи минь явсан
Хамгийн ариун дурсамж болон үлдсэн
Амьдралд яарсан бидний гэнэн хайр минь
Аялгуут дуунд минь үүрд эгшиглэнэ
Хэлээч хамгийн үнэн энэ хайрыг
Хаанаас би эрж хайж олох вэ


Зүрх сэтгэлд минь чиний
Зөөлөн уярам хоолой чинь үргэлж эгшиглэнэ
Энэ хайрын дууг минь
Зүрхээрээ сонсооч хайрт минь
Чиний үнэр хаврын салхи
Миний хайрын гэгээхэн дурсамжыг хөглөнөө
Энэ хайрын дууг минь
Зүрхээрээ сонсооч хайрт минь

Facebook Twitter Google Plus