Тэшинхэн жонжин
Уужим говьдоо чимэг гээд
Унах тусам хөнгөрнө гээд
Уулыг бүрхсэн тэмээн дотроос
Улаан хүрэн атыгаа барив аа
Тэшинхэн жонжин
Тэшинхэн жонжин
Тэшинхэн жонжуулж явнаа би
Учиг үйлэнд уран гээд
Ухаан бодлоор уужим гээд
Уулзсан олон охидын дундаас
Учиралт чамдаа сэтгэл алдарав аа
Дахилт
Сувраа бөхийг ганган гээд
Суудал явдлыг нь зөөлөн гээд
Сууриар бэлчсэн тэмээн дотроос
Суман хүрэн атыгаа барив аа
Дахилт
Нуурын хун шиг амгалан гээд
Нугын цэцэг шиг ариухан гээд
Нутгийн олон охидын дундаас
Нууцхан сэтгэлээ чамдаа өгөв өө
Дахилт