Итгэж амилсан хайр

Хархан гэзэгтэй хонгор насандаа
Харц булааж хайр сүлжээд
Зүрхэнд гэгээ асгаж учирсан
Заяаны ганцхан миний л амраг
 
Ижий цайлган бүүвэйнд чинь уяраад
Итгэл дүүрэн амьдрал тэгширсэн
Ургах нарнаар наддаа ирсэн
Урсгал намуун дорнын бүсгүй
Итгэж амилсан хайр
 
Гэнэхэн нүдтэй хонгор аашаараа
Гэгээ цацруулж намайг дуудсан
Нутгийн толгодын сүүдэрт нуугдаж
Нууцхан болзоонд анхлан учирсан
 
Хонгор насны хүүхэд зангаараа
Хорвоог уярааж дурлалд дуудсан
Хүмүүн заяанд увьдсаа илгээж
Хайрын сэтгэлээр намайг дуудсан
 
Facebook Twitter Google Plus