Цэцэг шиг бүсгүй

Удвал цэцгийн дэлбээ шиг 
Урсгал дөлгөөн нүд чинь хө
Уулын хэц шиг эр хүний    
Уяхан сэтгэлийг хөглөх юм аа хө 
    
Бадам цэцэг дэлгэрэх шиг 
Баясан мишээх царай чинь хө 
Бахим чавхдас шиг эр хүний 
Булиглах зүрхийг хөндөх юм аа хө
 
Цэцгээ дэлгэсэн тал шиг 
Цээнийн үнэртэй бие чинь хө
Иртэй тонгорог шиг эр хүний 
Иссэн булчинг хөнгөлөх юм аа хө 
Facebook Twitter Google Plus