Ээжийн цэнхэр нутаг

Мэлмэрээ нуурын дэргэд нь хө
Миний л ээжий суугаа даа
Ээжийн нутгаа санаад байна аа
Эр хүн байж би чинь уйлах нь үү дээ
   Ээжийн нутгаа санаад байна аа
   Эр хүн байж би чинь уйлах нь үү дээ
 
Салхи хөлөглөх цэцэгс нь ээ
Самсаа шархирам үнэртэй дээ
Нутаг ээжээ санаад байна аа
Нулимсаа нуугаад дуулах нь уу даа
   Нутаг ээжээ санаад байна аа
   Нулимсаа нуугаад дуулах нь уу даа
 
Цэнхэр хотгор нутаг минь дээ
Цэцгэн жүнз нь тулгаадаа
Аягалаад ээждээ баръя даа
Ачийг тань хүү чинь хариулахсан
   Аягалаад ээждээ баръя даа
   Ачийг тань хүү чинь хариулахсан
   Ээжийн нутгаа санаад байна аа
   Эр хүн байж би чинь уйлах нь үү дээ
Facebook Twitter Google Plus