Хүний хань
Ертөнц байгальд тохиолдох
Түмэн учралын дундаас
Ерөөл тавилангаар учирсан
Хүний хань л хосгүй еэ
Эвий хөөрхий хань минь
Элэг зүрхний тольт минь
Энэхэн хорвоод чамгүй бол
Энэ л бие минь өнчирнө дөө
Эрдэм мэдлэг байлаа ч
Ижилгүй бол дулимаг юм
Идэр нас байлаа ч
Ханьгүй бол дутмаг шүү
Эвий хөөрхий хань минь
Элэг зүрхний тольт минь
Энэхэн орчлонд чамгүй бол
Эгнэгт би чинь ганцаараа
Буруутаад нэг явахад
Хүний хань л зовдог юм
Буурал суугаад өтлөхөд
Хүний хань л жаргадаг юм аа
Эвий хөөрхий хань минь
Элэг зүрхний тольт минь
Энэхэн орчлонд чамгүй бол
Энэ л бие минь өнчирнө дөө
Энэхэн орчлонд чамгүй бол
Эгнэгт би чинь ганцаараа