Галын хурд

Бор булангаас цахилаад эргэсэн
Босоо цагаан тоос нь ээ
Богдын алагийн салхи байна
Борооны үүл шиг нүүж явна аа
Бодол шиг урт Заамарын хөндийгөөр
Сум шиг хурд исгэрч явна аа
Бодол шиг урт Заамарын хөндийгөөр
Сум шиг хурд исгэрч явна аа
 
Цагаан овоондоо хиймороо даатгасан
Цамц нь дэрвэх жаалууд нь ээ
Гийнгоон дуутай дарцаг байна
Гурийлж уухайлсан исгэрээ байна
Бодол шиг урт Заамарын хөндийгөөр
Дарцаг шиг жаалууд дэрвэж явна аа
Бодол шиг урт Заамарын хөндийгөөр
Дарцаг шиг жаалууд дэрвэж явна аа
 
Хүлгийнхээ үүрсээнд сэргэсэн
Хөнхөр өвгөдийн удам нь ээ
Хурдны хийморь уяачид байна
Хусуур нь хөлстэй Монгол байна
Бодол шиг урт Заамарын хөндийгөөр
Уул шиг уяачид нь өндөлзөж байна
Бодол шиг урт Заамарын хөндийгөөр
Уул шиг уяачид нь өндөлзөж байна
Бодол шиг урт Заамарын хөндийгөөр
Сум шиг хурд исгэрч явна аа
Facebook Twitter Google Plus