Хан хөгшин

Завилж суусан
аавын өргөлтэй
Залбирч өргөсөн
ээжийн цацалтай
Аяны харгуйг
ивээж тэтгэсэн
Алсаас бараатай
ноён уул минь
Дэлгэж нөмөрлөсөн
тэнгэрийн сахиустай
Дэлхий чимсэн
газрын лустай
Амьдралын харгуйг
ерөөж тэвэрсэн
Ачлал энэрэлтэй
хайрхан билээ
Харийн газраас
сэтгэлд уяатай
Хан хөгшин
миний шүтээн
Хаана ч явсан
бодолд залбиралтай
Хан хөгшин
миний уулаа
Уул уулсаас
сэтгэлд дотнохон
Ухаан ургасан
түүхийн улбаатай
Дээдсээс өвлөсөн
шүтээн оргилтой
Дээдлэн хүндлэгдсэн
хан уул минь
Харийн газраас
сэтгэлд уяатай
Хан хөгшин
шүтээн минь ээ
Хаана ч явсан
бодолд залбиралтай
Хан хөгшин
миний уулаа
Харийн газраас
сэтгэлд уяатай
Хан хөгшин
шүтээн минь ээ
Хаана ч явсан
бодолд залбиралтай
Хан хөгшин
миний уулаа
Хан хөгшин
миний уулаа
 
Facebook Twitter Google Plus