Найз

Зүрхэнд асах галаа зөнд нь орхиж бүү бөхөө

Зөрөн өнгөрөх бүхнийг зүхэж бүү мөхөө

Ямар ч үед цугтаа бид зүрхний андууд

Яагаад гэвэл бид зовлон нэгтэй найзууд

Нэгэн ижил сэтгэх

Нэг төрлийн сүрэг мэт

Зориг нийлэн цааш хамт аялъяа

Хэзээ нэгэн цагт бүхнийг давж гараад

Хундага хамт тулгаад суунаа

Хэзээ ч битгий бууж өгөө, би чамтай хамтдаа байнаа

Олон зам давааг орхиж хамт давах

Үзэл санаа нэгтэй найз минь

Итгэл үнэмшил чинь миний эргэлзээг минь тайлнаа найз минь

Итгэл хэмээх модоо элдэв үгэнд бүү шатаа

Эргэн ирэх цаг хугацааг эрдэж бүү басаа

Ямар нэгэн асуулт гарвал би бэлэн

Яагаад гэвэл бид жаргал нэгтэй найзууд

Нэгэн цагт мэндэлсэн

Нэг төрлийн ураг мэт

Зориг нийлэн цааш хамт аялъяа

Хэзээ нэгэн цагт бүхнийг давж гараад

Хундага хамт тулгаад суунаа

Хэзээ ч битгий бууж өгөө, би чамтай хамтдаа байнаа

Олон зам давааг орхиж хамт давах

Үзэл санаа нэгтэй найз минь

Итгэл үнэмшил чинь миний эргэлзээг минь тайлнаа найз минь

Facebook Twitter Google Plus