Эгчтэй л хүндээ би

Жаргалтай зовлонтой
замбуулинд хө
Зөвтэй буруутай
явахад минь
Аавыг минь орлож
алгадах эрхтэй
Учирлаад л загнадаг
эгчтэй л хүндээ би
Ижий аавыг минь орлох
Эгчтэй л хүн дээ би
Зөөлөнтэй хатуутай
хорвоод нь хө
Зорилготой ухаантай
явахад минь
Ижийг минь орлож
эвийлэх үгтэй
Инээгээд угтдаг
эгчтэй л хүн дээ би
Ижий аавыг минь орлох
Эгчтэй л хүн дээ би
Зөнтэй совинтой
амьдралд нь хө
Зөвийг нь аргадаж
явна даа
Жил жилийн
шинийн нэгэндээ
Золгоод л үнсүүлдэг
эгчтэй л хүн дээ би
Ижий аавыг минь орлох
Эгчтэй л хүн дээ би
 
Facebook Twitter Google Plus