Зун болдог байх
Ар дэнжийн
зусланд нь айл
бууг гэж
зун болдог байх
Аргал түүдэг
хөндийд нь бороо
орог гэж
зун болдог байх
Алаг цоохор
эрвээхэйг цэцгэнд
нисэг гэж
зун болдог байх
Адуу үүрсэх талд нь
айраг исэг гэж
зун болдог байх
Ингэ буйлсан
толгодоор
Ижийг аял гэж
зун болдог байх
Ижил морьтой
амрагууд
Наадамд яваг гэж
зун болдог байх
Мойл нүдтэй бүсгүйг
гол уруу алх гэж
зун болдог байх
Монгол гэрийн
хаяаагаар таана
үнэртэг гэж
зун болдог байх
Зэгст нуурын
толионд нь ангир
хөвөг гэж
зун болдог байх
Зээр нүүсэн
хөндийд нь солонго
татаг гэж
зун болдог байх
Ингэ буйлсан
толгодоор
Ижийг аял гэж
зун болдог байх
Ижил морьтой
амрагууд
Наадамд яваг гэж
зун болдог байх
Торгон хээтэй
хөрсөнд нь тогоруу
цамна гэж
зун болдог байх
Толгод сүлжсэн
салхийг нь зөөлөн
сэвэлз гэж
зун болдог байх
Хүлэг морьдын
хатираанд нь гийнгоо
сүлэлд гэж
зун болдог байх
Хөвчийн алаг
модонд нь хөхөө
донгод гэж
зун болдог байх
Ингэ буйлсан
толгодоор
Ижийг аял гэж
зун болдог байх
Ижил морьтой
амрагууд
Наадамд яваг гэж
зун болдог байх
Ингэ буйлсан
толгодоор
Ижийг аял гэж
зун болдог байх
Ижил морьтой
амрагууд
Наадамд яваг гэж
зун болдог байх
Наадамд яваг гэж
зун болдог байх