Нандин

Над дээр туссан
нарны цацраг нандин
Намайг төрүүлсэн
ээжийн минь
хайр нандин
Нэр хайрласан
аавын минь
хийморь нандин
Нартад туулсан
өдрүүд минь нандин
Нандин ийм л нандин
Нандин тийм л нандин
Насны ганцхан
хань минь
наддаа нандин
Намайг л гэсэн
алагхан
үрс минь нандин
Нартад учирсан
найзууд минь
үнэхээр нандин
Надад итгэсэн
хүн бүхэн нандин
Нандин ийм л нандин
Нандин тийм л нандин
Бороон дуслууд зөөлөн
шиврэх нь нандин
Бодол үргээж шувууд
ганганах нь нандин
Амрагийн болзоо зөөлөн
үнсэлт нь нандин
Алдаж оносон ч
амьдрал минь нандин
Нандин ийм л нандин
Нандин тийм л нандин
Нандин ийм л нандин
Нандин тийм л нандин
Нандин ийм л нандин
 
Facebook Twitter Google Plus