Мандах нар
Мандаж гардаг наран шингэнэ
Манантайгаа хоёулаа хө
Марталгүй гурван жил болсон болов чиг
Мансуурах нойрондоо хоёулаа хө
Ургаж гардаг наран шингэж
Уулын цаагуур орлоо доо хө
Уулзалгүй гурван жил болсон болов чиг
Унтах нойрондоо хоёулаа хө
Баруун хойноос үүл нь гарлаа
Бас л бороо орох нь ээ хө
Бодлын минь дотор дэн дун байвал
Болмоорыг дагуулаад жаргана даа хө
Зүүн хойноос үүл нь гарлаа
Зүсэр бороо орох нь ээ хө
Зүрхний минь дотор дэн дун байвал
Зүгээрийг дагуулаад жаргана даа хө
Зүрхний минь дотор дэн дун байвал
Зүгээрийг дагуулаад жаргана даа хө