Хөх торгон цамц
Хөх торгон цамцыг болбол доо хө
Хөвөнгий нь тавиад хөвсийлгөөд байна аа хөөрхий яа хө
Хөгшин чамайгаа гэсээр байтал даа
Хөрслөг залуучууд нь хөшилдөөд байна аа хөөрхий яа хө
Цагаан торгон цамцыг болбол доо хө
Цавгий нь тавилгүй шалчийгаад байна аа хөөрхий яа хө
Цаанаа ханьтайг чинь мэдсэн болдоо хө
Чамдаа юундаа дасдаг билээ дээ хөөрхий яа хө
Алаглуулаад оёсон алхан чиг хээтэй алчуурыг ээ хө
Арынхаа манхандаа гээчихээд ирэвүү дээ хөөрхий яа хө
Аминчлаад хэлсэн үгийг минь болбол доо хө
Авгай хүүхнүүдэд тараачихаад ирэвүү дэ хөөрхий яа хө.