Янжуур тамхи

Янжуур тамхи татъя гэвэл

Янзын үнэр ханхлаад байна хө

Янагийн сэтгэл янзаараа байвал

Яагаад ч гэсэн уулзана даа хө

Үзмээр нэрсэн архийг болвол

Үнэрлэж суугаад согтдог юмаа хө

Үеийн жаахан чамтайгаа би чинь

Үерхэж суугаад жаргана даа хө

Алимаар нэрсэн архийг болвол

Амсаж суугаад согтдог юмаа хө

Амраг жаахан чамтайгаа би чинь

Алиалж суугаад жаргана даа хө

Амраг жаахан чамтайгаа би чинь

Алиалж суугаад жаргана даа хө

 

Facebook Twitter Google Plus