Сэргэлэн жаахан дүү
Дэндүү дэндүү тодхон доо
Дэврүүн балчир нас минь дээ
Дээл нь жаахан тоодгор доо
Дэггүй хөөрхөн дүү минь ээ
Саатан саатан өнжмөөрөө
Саваагүй багын нутаг минь
Санах тусмаа өхөөрдмөөр
Сэргэлэн жаахан дүү минь ээ
Бүдрэхэд зөөллөж тоссон
Бүүвэй шаргал нутаг минь дээ
Бүхний хайрыг татсан
Бүлтгэр жаахан дүү минь дээ
Бүхний хайрыг татсан
Бүлтгэр жаахан дүү минь дээ
Эвлүүлж эвлүүлж тоглосон
Энгэр бэлийн чулууд минь
Ээжийн бүрсэн тарагандаа
Нүүр нь халтар дүү минь ээ
Эргэн эргэн дурсмаараа
Энхрий багын нутаг минь
Эрхэлж наддаа тунисан
Дэрэвгэр жаахан дүү минь ээ
Бүдрэхэд зөөллөж тоссон
Бүүвэй шаргал нутаг минь дээ
Бүхний хайрыг татсан
Бүлтгэр жаахан дүү минь дээ
Бүхний хайрыг татсан
Бүлтгэр жаахан дүү минь дээ
Дэрсэн уургаа бариад
Дэгдэж гүйсэн тал минь дээ
Дэргэд дандаа мишээсэн
Дэрсхэн хонгор дүү минь ээ
Сэвэлзүүр зөөлөн салхитай
Цэнхэр сэлүүн дэнж минь дээ
Сэтгэлд үргэлж энхрийхэн
Сэргэлэн жаахан дүү минь ээ
Бүдрэхэд зөөллөж тоссон
Бүүвэй шаргал нутаг минь дээ
Бүхний хайрыг татсан
Бүлтгэр жаахан дүү минь дээ
Бүхний хайрыг татсан
Бүлтгэр жаахан дүү минь дээ