Төрсөн нутгийн уянга

Нуруун дээр нь үүлэн хээ наадаад
Нугас хун ганганалдан дуулах нээ
Yүлэн дунд нь манан сүлжээ чимэглээд
Улам өнгөжих уран бороо шивнэх нээ
Сайхнаа сайхнаа
Төрсөн нутгийн уянга минь ээ
Сэрхийн оройд салхи сүнгэнэн дүнгэнээд
Сэргээн баясах лимбэн дуу хадах нээ
Цэлийн униартсан талыг нь бүрээд
Налайн бэлчсэн сүргийн далай мину зээ
Сайхнаа сайхнаа
Төрсөн нутгийн уянга минь ээ
Тайган нуурын гүехэн долгио гоёхоноо
Найган үелэж уран биелэгээ соёох нээ
Тавиун амьдралын ариун дээжис цогцлоод
Талын хотын өнгө жавхааг нэмэх нээ
Сайхнаа сайхнаа
Төрсөн нутгийн уянга минь ээ
 
 
Facebook Twitter Google Plus