Хулжийн цэнхэр гол
Могодын цэнхэр нутагтаа
Мэндийн хадагтай очлоо доо
Марал бугын буулиаг
Чагнан сууж уярлаа даа
Баян эхэтийн бууцандаа
Дөрөө мултлаад саатлаа даа
Багаас дассан түмэнтэйгээ
Айрагаа сөгнөн хуучиллаа даа
Хужлын цэнхэр ижий гол минь
Хурдалж юундаа урсан вэ хө
Орхон түшээ гүн мөрөн дөө
Очиж золгохоор яараа юу даа
Бавайн голдоо ирэхээрээ
Уургийн удмаа дурслаа даа
Баян уулын овоондоо
Сэтгэлээ өргөн сүсэллээ дээ
Хусан шугуйт хангай даа
Санаан зоргоор цэнгэлээ дээ
Хурданы удамт сүргээсээ
Сэлгээд унаж давхилаа даа
Хужлын цэнхэр ижий гол минь
Хурдалж юундаа урсан вэ хө
Орхон түшээ гүн мөрөн дөө
Очиж золгохоор яараа юу даа