Хүүгийн бодол
Холын газар усны уртад
Хайртай нутгаа санах юм аа хө
Хорвоо дэлхий түмний дотроос
Хонгор ээжийгээ бодох л юм даа хө
Амьдарч торнисон өлгий нутаг минь
Ахуй сэтгэлд минь илхэн байна хө
Асарч бойжуулсан миний ээжий
Алаг зүрхэнд минь яруухан байна хө
Элгэн нутаг эцэг түмэндээ
Эрдмийг сураад яваад очно доо
Эмгэн буурал ээж таньдаа
Эрдмийг сураад үнсүүлнэ дээ хө