Цасан бороо
Хэрвээ чи минь миний өвөл юм бол
Хэзээ ч хайлахгүй цас би юм шүү
Хэний ч өмнө хэлээгүй нууц шиг
Хэнээр ч солихгүй зүрх чиний хайр
Хэрвээ би чинь чиний нар юм бол
Хэзээ ч гандахгүй цэцэг чи минь
Хамгийн ариун нандин бидний учрал шиг
Хаврын сүүлчийн цасанд хүслээ шивнэнэ
Хайрт минь чи бороо, харин би чинь цас
Хайлах цас бид хоёрын бороо
Анх бидний учирсан тэр л өдрөөс хойш
Хаялах цастай хайрын бороо орсон
Хайрт минь чи минь миний зүрх юм бол
Хэзээ ч хувирахгүй сэтгэл би юм шүү
Хоромхон зуурд учирсан жаргал шиг
Холдож надаас битгий яваарай
Хайрт минь чи нь тэнгэрийн бороо болохоор
Хаялан будрах цас намайгаа тэврээч
Бидний эндээ үүрд уусан шингээч
Мөнхийн ус болон хайрандаа жаргана
Хайрт минь чи бороо, харин би чинь цас
Хайлах цас бид хоёрын бороо
Анх бидний учирсан тэр л өдрөөс хойш
Хаялах цастай хайрын бороо орсон
Намайг будрахад хүн бүхэн догдлоосой
Би цас
Чамайг шиврэхэд хайр бүхэн цэцэглээсэй
Чи бороо
Хайр бүхэн аз жаргалтай, хайр бүхэн аз жаргалтай
Хайрт минь чи бороо, харин би чинь цас
Хайлах цас бид хоёрын бороо
Анх бидний учирсан тэр л өдрөөс хойш
Хаялах цастай хайрын бороо орсон
Цасан бороо