Хайр

Хүлээж суугаа ээждээ сайн яваагаа дуулгаарай
Хүслээ гүйцээгээд ирэхэд чинь санасан сэтгэл нь сая л дэвтэнэ
Энэ орчлонгийн гэгээ надад ганцхан заяаж
Тэрхэн биедээ багтамгүй ухаанаа хайрласан
Таньдаа хүү нь хайртай

Хайрт минь намайг уучил, гомдоож явсан бол
Үнэн сэтгэлийн чинь өмнө уучлал хүсэн байж аргадья
Гомдоох эрхгүй хайрыг зүрх сэтгэлдээ дээдлэн
Амьдралд биесээ түшин ханьсаж хаайраа үүрд хайрлаж
Орчлонд жаргаж яваарай

Алдаж эндэн найзаа гараас нь атгаад тэврээрэй
Сэтгэл гундуухан яваа анд минь
Сайхан үгээр дутаж мэднэ
Орчлонд хүмүүс хайрыг бие биенээсээ хүлээж
Хайрлах тусам сэтгэл гэдэг сар жилүүдийн урсгалд
Мөнхөд хайраа гэрэлтэнэ

Хорвоод хайр гэдэг хаанаас гийх наран
Хагцал учрал баяр гунигт хамт байдаг юм шүү энэ хайр
Хорвоод хайр гэдэг хаанаас ч гийх наран
Хагацал учрал баяр гунигт хамт байдаг юм шүү энэ хайр
Мөнх юм шүү энэ хайр

Facebook Twitter Google Plus