Ашдын хань чамдаа
Алсын газрыг зорьсон эх мөрөн
Алтан дэлхийг чимэглэн дөлгөөхөн мяралзана
Ашдын хань чамдаа тэмүүлсэн сэтгэл минь
Аюулхай цээжин дотроо тунаран нялхарна
Ай хө чи минь
Алаг зүрхнээс уяатай даа
Зэ хө чи минь
Ариухан сэтгэлд бадамласан
Мөнхийн зул аа хө
Холын газрыг зорьсон эх мөрөн
Хорвоо дэлхийг чимэглэн дөлгөөхөн мяралзана
Хосгүй төрсөн чамдаа өгсөн сэтгэл минь
Хол ойрын ялгаа нь үгүй догдлон тэмүүлнэ
Ай хө чи минь
Элэг зүрхнээс уяатай даа
Зэ хө чи минь
Энэхэн насны хань минь билээ дээ
Гадаад далайг зорьсон эх мөрөн
Газар дэлхийгээ чимэглэн дөлгөөхөн мяралзана
Голын хайртай чамдаа өвлөсөн сэтгэл минь
Гадаа гэрийн ялгаа нь үгүй Догдлон тэмүүлнэ
Ай хө чи минь
Элэг зүрхнээс уяатай даа
Зэ хө чи минь
Энэхэн насны хань минь билээ дээ
Ай хө чи минь
Алаг зүрхнээс уяатай даа
Зэ хө чи минь
Ариухан сэтгэлд бадамласан
Мөнхийн зул аа хө
мм...
Мөнхийн зүл аа хө