Зүрх мартахгүй
Холын шувуудад үгээ дайж нисгэсэн
Хоног тоолон чамайгаа хүлээсээр
Үнэрийг чинь аясын салхинаас нэхэж
Өнчин сартай ханьсаж ганцаардсан
Навч шиг гуниг зүрхэнд үерлүүлж
Надаас зугтсан хайр минь билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрын бороо шиг харуусал билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрын бороо шиг харуусал билээ чи
Цэнгэлийн шөнөөс өөрийгөө харамлаж
Цэцэг шиг өврөө чамдаа хадгалсан
Мартахсан гэж үргэлж бодсон ч
Маргааш нь дахиад л үгүйлсэн
Навч шиг гуниг зүрхэнд үерлүүлж
Надаас зугтсан хайр минь билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрын бороо шиг харуусал билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрын бороо шиг харуусал билээ чи
Бэтгэртлээ санасан сэтгэлээ аргадаж
Бишүүрхэнгүй эрхлэх нэг л сайхан
Гэгэлзэн санасан мөч бүхэн
Гэгээн гунигтай жаргал байсан
Навч шиг гуниг зүрхэнд үерлүүлж
Надаас зугтсан хайр минь билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрын бороо шиг харуусал билээ чи
Навч шиг гуниг зүрхэнд үерлүүлж
Надаас зугтсан хайр минь билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрын бороо шиг харуусал билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрын бороо шиг харуусал билээ чи
Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж
Цэцэг шиг өврөө чамдаа хадгалсан